- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАТИСТИКИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.
2.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга үйл ажиллагаагаа Засгийн газрын өмнө хариуцна."
2 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 3-5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1-3 дахь хэсгийн "Үндэсний статистикийн хороо" гэснийг "Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндэсний статистикийн хороо" гэснийг "статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Үндэсний статистикийн хороонд" гэснийг "Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж , 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6 дахь заалтын "Үндэсний статистикийн хороонд" гэснийг "статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, 13, 14, 15, 151дүгээр зүйлийн гарчиг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 151дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Үндэсний статистикийн хорооны" гэснийг "Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж, 7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "Үндэсний статистикийн хорооны" гэснийг "статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "Үндэсний статистикийн хороог" гэснийг "статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг" гэж, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 8 дахь заалт, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "Үндэсний статистикийн хорооноос" гэснийг "статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 3-6 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсон тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
