A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн "нийгмийн даатгалын" гэсний дараа "болон эрүүл мэндийн даатгалын" гэж, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14 дэх заалтын "-нийгмийн даатгалын бодлого;" гэсний дараа "-эрүүл мэндийн даатгалын бодлого;" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД