A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

Х У У Л Ь

1994 оны 11 дүгээр сарын 15 өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"6.Дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дурсгалт болон нөөц газрын хилийн зааг, хамгаалалтын горим тогтоож, биелэлтийг нь зохион байгуулна."

2 дугаар зүйл. Энэ хуулийг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ДАРГА Н.БАГАБАНДИ