A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга//Энэ хуулийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 11 сарын 26 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн "мөрийн хөтөлбөрөө" гэсний дараа "Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон уг хөтөлбөрийг" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг доoр дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

"32.1.Нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна."

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД