A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 11 сарын 26 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН

ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийн "мөрийн" гэсний дараа "хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон уг" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

"33.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна."

3 дүгээр зүйл.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн "33.2, 33.3-т" гэснийг "33.1-33.3-т" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД