A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2015 он, №47)

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17 дахь заалтын "орсон" гэсний дараа "зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон" гэж, 15.1.18 дахь заалтын "мөрийн" гэсний дараа "хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэхэд болон сонгуулийн мөрийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД