- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/211 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй тухайн хуулийн этгээдийн зорилтын саналын талаар жил бүрийн 03 дугаар сарын 25-ны дотор тохиролцоно."
2/65 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчилсан тухай бүр хувьчлалыг эрхлэн явуулсан этгээд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Тайлан бичих загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн гарчиг, 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "итгэмжлэгдсэн" гэсний өмнөх, 45 дугаар зүйлийн "Төрийн өмчийн хорооны" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын" гэж, 11 дүгээр зүйлийн "Төрийн өмчийн хороо дараахь бүрэн эрхтэй" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхтэй" гэж, 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн "Төрийн өмчийн хороо" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 18 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 43 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 45 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 652 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 653 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, 654 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 655 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 70 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Төрийн өмчийн хороо" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, 211 дүгээр зүйлийн 1, 10 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "Төрийн өмчийн хороонд" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэж, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "хөрөнгийг" гэсний дараах, мөн зүйлийн 4 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 50 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 4 дэх хэсэг, 82 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Төрийн өмчийн хорооны" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын" гэж, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтын "Төрийн өмчийн хороотой" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай" гэж, 59 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Төрийн өмчийн хорооноос" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас" гэж, 21 дүгээр зүйлийн 15 дахь хэсгийн "байдалд, Төрийн өмчийн хороо нь тухайн хуулийн этгээдийн" гэснийг "байдал," гэж, 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ" гэж, 65 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцэж" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 66 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "дүнг хамтран хэлэлцэж" гэснийг "дүнгийн мөрөөр" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрийн өмчийн хороо," гэснийг, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Төрийн өмчийн хорооны болон" гэснийг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "Төрийн өмчийн хороотой хамтран" гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 211 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
