- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.10 дахь хэсэг нэмсүгэй:
"4.10.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу импортын бараанд гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэнэ."
2 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.2.Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно."
3 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь заалтын "хөнгөлөлттэй тариф хэрэглэхээр" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
