- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Үндсэн хууль гэсний дараа Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйл:
"1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн хууль тогтоомжийг зөрчигчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино."
2/265 дугаар зүйл:
"265 дугаар зүйл.Гаалийн байгууллага
265.1.Гаалийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдох харилцааг Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна."
3 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 266-272 дугаар зүйл, 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсэг, 287 дугаар зүйл болон 293-295 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
