- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 25 -ны өдөр
Улаанбаатар хот
СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль" гэснийг "Сонгуулийн тухай хууль" гэж, 7 дугаар зүйлийн 7.3.12 дахь заалтын "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд", 7.4.10 дахь заалтын "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд", 7.5.7 дахь заалтын "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд" гэснийг "Сонгуулийн тухай хуульд" гэж, 7.4.1-7.4.3 дахь заалтын "сонгуулийн нутаг дэвсгэрийн", 7.3.4 дэх заалтын "тойргийн" гэснийг "аймаг, нийслэлийн сонгуулийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
