A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

БНМАУ-ын Засгийн газраас өргөн мэдүүлсэн саналыг харгалзан БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн /ТМ-1991.32/ 3 дугаар зүйлийн заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байх, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө БНМАУ-ын Бага Хуралд оруулж байхыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай. БНМАУ-ын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно."

2.Мөн зүйлд дор дурдсан агуулгатай 2, З, 4 дэх хэсгийг нэмсүгэй:

"Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан шалтгаанаар хугацаа сунгах шаардлага Улсын Бага Хурлын чуулганы чөлөө цагт гарвал БНМАУ-ын Засгийн газар нь саналаа Улсын Бага Хурлын зохих байнгын хороотой зөвшилцсөний үндсэн дээр дараа чуулганд оруулж батлуулахаар онцгой дэглэмийг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Онцгой дэглэмийн хугацааг энэ хуульд заасан журмаар сунгаагүй буюу түүнийг дуусгавар болгохоос өмнө БНМАУ-ын Засгийн газар шийдвэрээр цуцалсан бол онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болсонд тооцно.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД