A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 01 сарын 19 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/32 дугаар зүйл:

"32 дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам

Хэвлэх

32.1.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Үндсэн хуулийн цэц /цаашид "Цэц" гэх/ дүгнэлт гаргасан бол түүнийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.

32.2.Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна.

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

32.3.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал дараах журмаар хэлэлцэнэ:

32.3.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргана;

32.3.2.энэ хуулийн 32.3.1-д заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулна;

32.3.3.нэгдсэн хуралдаан энэ хуулийн 32.3.2-т заасны дагуу Байнгын хорооноос гаргасан санал тус бүрээр ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар тогтоол батлах бөгөөд уг тогтоолд зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн заалтыг тус тусад нь заана;

32.3.4.Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ;

32.3.5.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна;

32.3.6.Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол эдгээр шийдвэр хүчингүй болсонд тооцогдоно;

32.3.7.энэ хуулийн 32.3.5-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй;

32.3.8.Цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй.

32.4.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан маргаантай асуудлаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал дараах журмаар хэлэлцэнэ:

32.4.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана;

32.4.2.Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт гарсан бол нэгдсэн хуралдааныг олонхийн бүлгээс сонгогдсон дэд дарга, бусад тохиолдолд Улсын Их Хурлын дарга даргалан хуралдуулна;

32.4.3.нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор /цаашид "холбогдох албан тушаалтан" гэх/ Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа уг албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэх эсэх, эсхүл тухайн зөрчлийг арилгуулах талаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэнэ;

32.4.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд энэ хуулийн 32.4.3-т заасан Цэцийн дүгнэлтийн үндэслэл, үр дагавар болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;

32.4.5.Үндсэн хуулийн зөрчилд холбогдсон албан тушаалтан санал хураахын өмнө Байнгын хорооны хуралдаан дээр 5 минутаас илүүгүй хугацаанд, нэгдсэн хуралдаан дээр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж болно;

32.4.6.энэ хуулийн 32.4.3-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах асуудлыг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ;

32.4.7.энэ хуулийн 32.4.3-т заасан холбогдох албан тушаалтны талаар Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан бол энэ тухай дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд энэ тохиолдолд асуулт хариулт, санал шүүмжлэл, санал хураалт явуулахгүй;

32.4.8.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гарсан бол уг дүгнэлтийг шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд энэ тухай Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид танилцуулна.

32.5.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх талаар Улсын Их Хурал, эсхүл холбогдох албан тушаалтан өөрөө Цэцэд хандаж болно.

32.6.Цэц энэ хуулийн 32.5-д заасан албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд харин Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхи дэмжсэн бол энэ тухай хууль батална.

2/401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэг:

"401.1.Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд[1] заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж тэтгэвэрт гаргах асуудлыг анх илгээсэн байгууллага санал болгон Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД