A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн дараахь хэсгүүдийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг:

"2.Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно."

2/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Иргэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ."

2 дугаар зүйл. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 3 дахь хэсэг болгож "Улсын дээд шүүх хүсэлтээ хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналд үндэслэн гаргана." гэж өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд дараахь хэсгүүдийг нэмсүгэй:

Хэвлэх

1/ 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ."

2/ 3 дугаар 6,7 дахь хэсэг:

"6.Цэцийн гишүүн Улсын Их Хурлын гишүүнд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл тухайн сонгуулийн дүн гартал Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.

7.Цэцийн гишүүн Цэцээр хянан шийдвэрлэх маргаантай асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд ямар нэгэн хэлбэрээр урьдчилан мэдээлэхийг хориглоно."

3/ 5 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэг:

"5.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртлэх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс буурахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.

6.Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаагаар Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтооно."

4/ 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Цэцийн гишүүн өмсгөлтэй байна. Цэцийн гишүүний өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурал батална."

5/ 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Цэцэд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын 8-аас доошгүй гишүүн, эсхүл Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын хүсэлтийг гаргана."

/Энэ заалтыг 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн нэрийг "Бусад" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 11, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ