- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "гишүүд, ажилтны" гэснийг "гишүүдийн", 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Цэцийн дарга" гэснийг "Цэцийн ажлын албаны дарга" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "боловсон хүчнийг сонгох", "төсвийг зарцуулах бөгөөд удирдлага, зохион байгуулалтын асуудлаар" гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
