- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Иргэний хуулийн 170 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 170.6 дахь хэсэг нэмсүгэй:
170.6.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
