A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 21дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтыг доор дурдснаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"21.1.3.Эрүүгийн хуульд заасан банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон этгээдийн өөрийн болон бусдын нэр дээр байршуулсан мөнгөн хадгаламж."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД