A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"7.4.Техникийн боловсролын хөтөлбөрийн агуулга, багц цагийг дүйцүүлэн тооцох замаар техникийн боловсролыг албан сургалтаар эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтад орсон төгсөгчийг дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулж болох бөгөөд багц цагийг дүйцүүлэн бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД