A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 01 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт:

"19.1.4.тариалангийн бүс нутагт байгалийн ургамлыг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага."

2/20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт:

"20.1.4.гадаргын усыг газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласан."

2 дугаар зүйл.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын "байгалийн" гэсний өмнө "тариалангийн бүс нутгаас бусад нутагт" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Тариалангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД