- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Дугаар 17 Улаанбаатар хот
"ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 5 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын "22" гэснийг "22 дугаар бүлгийн 22.01, 22.02, 22.09 дэх зүйл" гэж өөрчилсүгэй.
2."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 22 дугаар бүлгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
Бүлэг |
Зүйл № |
Үндэсний код |
Барааны бичиглэл |
Албан татварын хувь, хэмжээ |
22 |
22.01
|
Саахар, амт, үнэр оруулагч бусад бодисын хольцгүй ус, байгалийн болон хиймэл рашаан, хийжүүлсэн ус; мөс болон цас |
20 хүртэл |
|
22.02 |
Саахар, амт, үнэр оруулагч бусад бодисын хольцтой ус, байгалийн болон хиймэл рашаан, хийжүүлсэн ус |
20 хүртэл |
||
22.03 |
Шар айраг |
25 |
||
22.04 |
Усан үзмийн цэвэр дарс |
20 |
||
22.05 |
Вермут болон ургамлын ханд, амт, үнэр оруулагч бодис нэмсэн усан үзмийн бусад цэвэр дарс |
20 |
||
22.06 |
Исгэсэн бусад ундаа |
20 |
||
22.07 |
80 хувь ба түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт; ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт болон бусад спирт |
Хориглох |
||
22.08 |
80 хувиас бага хатуулагтай, этилийн хувилаагүй спирт; архины зүйлс, ликёр болон спиртлэг бусад ундаа |
|||
2208.20 |
Коньяк (бренди) |
15 |
||
2208.30 |
Виски |
15 |
||
2208.40 |
Ром болон чихрийн нишингийн исгэсэн бүтээгдэхүүнийг нэрэх аргаар гарган авсан бусад архи |
15 |
||
2208.50 |
Джин болон арцны ханд |
15 |
||
2208.60 |
Цагаан архи |
40 |
||
2208.70 |
Ликёр болон кордиал |
40 |
||
2208.90 |
Спиртлэг бусад ундаа |
35 |
||
2208.90.10 |
80 хувиас бага хатуулагтай, этилийн хувилаагүй спирт |
Хориглох |
||
22.09 |
Цуу, цууны хүчлээс гаргаж авсан цуу орлогч |
20 хүртэл |
3.Энэ тогтоолын 2 дахь заалтад /22.01, 22.02, 22.09 дэх зүйлд зааснаас бусад/ заасан татвар ногдуулах аргачлалыг баталж, мөрдүүлэхийг Гааль, татварын ерөнхий газарт үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A

