A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 4-нйи өдөр

Улаанбаатар хот

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

10.1.Энэ хуулийн 5.5-д заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

10.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

2 дугаар зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсгийн "эрүүгийн болон захиргааны хариуцлага" гэснийг "Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД