A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 сарын 04 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД,УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН  ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"32 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

32.1.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

32.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД