A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"46.1.3.энэ хуулийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол үйл ажиллагаанаас олсон орлогыг хураан авч хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх;"

2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6 дахь заалтын "захиргааны хариуцлага" гэснийг "Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 68.1, 68.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД