A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 24 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"24 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

24.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.3.Энэ хуулийн 15.2.5-д заасныг зөрчсөн тамирчны спортын тэмцээнд оролцох эрхийг хасах эсэх асуудлыг зохих спортын холбооны дүрмээр зохицуулна."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД