- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"26.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26.1.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ" гэснийг "холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
