- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"39 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
39.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
39.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн "хууль тогтоомж зөрчигчид захиргааны хариуцлага хүлээлгэх" гэснийг "хууль зөрчигчид Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
