- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"25 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалтын "энэ хуульд заасан хариуцлага" гэснийг "холбогдох хуульд заасан хариуцлага" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн "захиргааны," гэснийг хассугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
