A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"26 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

26.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

26.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

2 дугаар зүйл.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын "албан тушаалтанд захиргааны шийтгэл" гэснийг "албан тушаалтанд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага" гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн "захиргааны шийтгэл ногдуулах," гэснийг "Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах," гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД