- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.21 дэх заалтын "өвчлөхөөс урьдчилан сэргийлэх" гэсний дараа ", өвчин, эмгэг, гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг багасгах, арилгах" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
