A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт:

"12.1.10.хүүхэдтэй ажиллах улсын болон хувийн өмгөөлөгчийг мэргэшүүлэх сургалтад хамруулах."

2/19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалт:

"19.1.5.хүүхдийн хувьд эцэг, эх нь сайн дураараа, өөрийн зардлаар хувийн өмгөөлөгч авахыг хүссэн."

2 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"7.1.3.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд."

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД