A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтын "бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон" гэсний дараа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг" гэж, 13.2.2 дахь заалтын "гэр бүлдээ авч асрамжилж байгаа" гэсний дараа "хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан байгаа" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн дараахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт:

"3.1.3.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг"

2/18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт:

"18.2.3.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд"

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД