A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан" гэсний дараа "Төсвийн тогтворжуулалтын сан," гэж, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийн "Эрсдэлийн" гэсний дараа "сан, Төсвийн тогтворжуулалтын" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4.27 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.7 дахь заалтын "Хүний хөгжил" гэснийг "Ирээдүйн өв" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, бусад зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

/Энэ зүйлд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД