- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.1.15 дахь заалт нэмсүгэй:
"18.1.15.Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого."
2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалтын "Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д" гэснийг "Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
