- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 02 сарын 04 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай" гэснийг "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
