A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2016 он, №08)

1 дүгээр зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

2 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "захиргааны" гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД