- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ/Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 сарын 04 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Тариалангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.3.Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч энэ хуульд заасан нөхцөл, журмыг зөрчсөн нь агрохимийн шинжилгээний явцад илэрвэл энэ тухай мэргэжлийн байгууллага сумын газрын даамал, дүүргийн газрын алба болон мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагчид мэдэгдэх үүрэгтэй."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
