- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
ТӨВ БАНК МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 42 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"42 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын "гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх" гэснийг "этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
