- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 сарын 04 өдөр
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийнуулийн 44 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"44 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
44.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
44.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн "энэ хуулийн 44.1.4-т заасан хариуцлага хүлээнэ" гэснийг "Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
