A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

46 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

46.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх заалтын "захиргааны шийтгэлийн журмаар баривчлах арга хэмжээ" гэснийг "баривчилсан, түр саатуулах арга хэмжээ" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД