- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮРИЙН ТАРИАЛАНГИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 сарын 04 өдөр
Улаанбаатар хот
ҮРИЙН ТАРИАЛАНГИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үрийн тариалангийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Үрийн тариалангийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн гарчгийг "Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
