- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 30 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
30 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
30.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 29 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
