- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр
Улаанбаатар хот
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
