- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 21 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5 дахь заалтын "энэ хуульд заасан хариуцлага" гэснийг "Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 22 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
