A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

34 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

34.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, эсхүл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

34.2.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуульд заасны дагуу гэм буруутай этгээд нөхөн төлнө."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД