- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"23.1.Энэ хуулийг зөрчсөн хүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчгийг "Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
