A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын "Замын хөдөлгөөний дүрэм, энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулах" гэснийг "холбогдох хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД