- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 12 сарын 04 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
