A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ/Энэ хуулийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД