A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 26.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"26.4.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"26.3.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

3 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД