- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
24.3.8.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх асуудлыг;"
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтын Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын" гэснийг "Тогтвортой хөгжлийн зорилгын" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
