A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"12.4.Дээд боловсролын сургалтын байгууллага санхүүгийн хувьд бие даасан байдлаа хадгалах талаар дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

12.4.1.судалгаа, шинжилгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны үр дүн, бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах зорилгоор гарааны компани байгуулж ажиллуулах;

12.4.2.хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, сургалтын материаллаг орчныг сайжруулах зорилгоор үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авах;

12.4.3.суралцагчид төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх;

12.4.4.сургалт, судалгааны санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор тодорхой төрлийн дэд сан байгуулах, сангийн хөрөнгөө арвижуулах талаар хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхлэх."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД